С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Словений Гадаад хэргийн сайдтай уулзав.
Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хурлын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Словени Улсын Гадаад хэргийн сайд Анже Логартай уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол, Словенийн харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж "Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Словени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсанд баяртай байгаагаа илэрхийлэв. Цаашид хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа аялал жуулчлал, мэдээллийн технологи, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, энэ хүрээнд хоёр улсын ГХЯ-д болон бусад байгууллага хоорондын зөвлөлдөх уулзалтыг цахимаар зохион байгуулж ажиллахаар тохиров.