С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
УИХ-ын гишүүдийн ирцийг нүүр таних технологиор бүртгэнэ
УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэх үеэрээ гишүүдийн ирц, бүртгэлийн талаар зарим мэдээллийг өгсөн байна.
Тэрбээр "Парламентад цахим шилжилт хийх нь зайлшгүй зорилт. УИХ-ын 2024 он хүртэлх Стратеги төлөвлөгөөнд парламентын үйл ажиллагаанд мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлж, иргэдийн оролцоог дэмжсэн цахим орчин бүрдүүлж, олон нийтэд нээлттэй, ил тод цахим парламент болох зорилтыг дэвшүүлсэн. Мэдээллийн технологийн дэвшил дэлхийн улс орнуудын парламентад асар өргөн хүрээнд, маш хурдтай нэвтэрч байна. Бид үүнээс хоцрох ёсгүй. Тиймээс тодорхой алхмыг хийж байна. Хуралдааны ирцэд гишүүдийг бүртгэх, үг хэлэх, санал өгөхөд биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээ ашигладаг болсноор “төгөлдөр хуурддаг” буруу үзэгдлийг бүрэн халсан. Үр дүнд нь хуралдааны ирц, гишүүдийн хариуцлага эрс сайжирсан. Цаашид нүүр таньдаг системийг суурилуулахаар ажиллаж байна" гэжээ.