Т.Доржханд: Ерөнхийлөгчийг парламентаас сонгож, гишүүдийн тоог өгсөе

УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийсэнтэй холбогдуулж, УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Энэ удаагийн чуулганаар монголчууд тодорхой гурван асуудлын ард гармаар байна. Үндсэн хуулийн асуудал бий. Украин, Оросын дайны асуудал үүсээд байна. Хоёрхон сарын өмнө Казахстанд ийм зүйл болсон. Монгол орны хувьд хөрш орнуудаа хүндэтгэхийн сацуу эрх чөлөө, ардчиллаа хангаж ажиллах ёстой. Парламентын ардчиллыг бэхжүүлэх ёстой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Үүнийг ХҮН-аас шахаж ажиллана. Монгол Улсын тусгаар тогтнол аюулгүй байдал нь ардчилал.

Улс төрийн намын тухай хууль чухал. Хуулийн төсөлд анхаарч ажиллах ёстой. Хөгжлийн банкны асуудал Украин тойрсон сэдэвт дарагдаад хэсэг чимээгүй болсон. Бид мартаж, эвлэрч болохгүй. Хяналт шалгалтын ажлын хэсэгт ХҮН-аас орсон. Сонгуулийн тогтолцоог өөрчилж бэлэг тараадгийг болих хэрэгтэй. Гишүүдийн тоог өсгөх нь зөв. 76 гишүүн баталсан үеэс хойш хүн амын тоо өссөн. Ерөнхийлөгч буюу Төрийн тэргүүнийг парламентаас сонгодог байя. Эсвэл өргөтгөсөн парламент буюу ИТХ-ын төлөөлөгчдөөс сонгодог байя. Иргэдээс сонгогдоод ажлаа булаацалддаг байдлыг халъя" гэлээ.