С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Б.Жавхлан: Xөрөнгө оруулагчдын сонирхлыг шинэ сэргэлтийн зургаан бодлого руу чиглүүлнэ
Монголын эдийн засгийн чуулганыг угтан энэ сарын 21-30-ны хооронд зургаан дэд сэдвээр хэлэлцүүлгүүд зохион байгуулахаар болжээ.
Хэлэлцүүлэг хийх зургаан дэд сэдэв:
- Эрчим хүчний сэргэлт
- Боомтын сэргэлт
- Аж үйлдвэржилтийн сэргэлт
- Хот, хөдөөгийн сэргэлт
- Ногоон хөгжлийн сэргэлт
- Төрийн бүтээмжийн сэргэлт
Уг ажилтай холбоотойгоор "Монголын Эдийн Засгийн Форум 2022- Шинэ сэргэлт” хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хуралд “Монголын Эдийн Засгийн Чуулган” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан, чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Б.Жавхлан болон бусад сайд нар, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцсон юм.
Шинэ сэргэлтийн бодлого сэдвийн дор эдийн засгийн форумыг ирэх сарын 7-8-нд зохион байгуулах юм. Форумын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгсөн юм. Тэрээр "Сүүлийн хоёр жил завсарлаад байсан эдийн засгийн чуулган зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн чуулга уулзалтын онцлог нь зорилтуудын хүрээнд дэд уулзалт хийхээр төлөвлөсөн. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зургаан дэд сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байгаа. Эндээс гаргасан санаа, дэвшүүлсэн бодлогыг боловсруулж, дөрөвдүгээр сарын 7, 8-нд болох нэгдсэн чуулганд хэлэлцэнэ. Энэ удаагийн форумаас бүтээлч, эв нэгдэл сахин хамгаалсан олон бодлого тодорхойлогдоно гэж бодож байна. Мөн гадаад дотоодын хөрөнгө оруулагч нарын сонирхлыг шинэ сэргэлтийн зургаан бодлого руу чиглүүлэх болно" гэжээ.