С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Х.Баттулга: Даргын сунгаа бол зөвхөн АН биш Монголын асуудал
О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ын даргын сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар нэр дэвшихээр бүртгүүлсэн. Энэ дагуу өнөөдөр батламжаа гардан авлаа. Энэ үеэр нэр дэвшигч, Ерөнхийлөгч асан Х.Баттулга байр сууриа илэрхийлсэн байна.
Тэрбээр “Дөнгөж сая Хэнтий аймгаас ирлээ. Өнөөдрөөс эхлэн нар зөв 21 аймгаараа тойрно, хотын уулзалтууд хийнэ. Даргын сунгаа бол зөвхөн АН-ын асуудал биш. Энэ бол Монгол Улс цаашдаа сонгодог парламентын засаглалтай байх уу гэдгийг шийдэх сонгуульт сунгаа юм. Өнөөдөр парламент нэг намын олонх, төрийн гурван өндөрлөг нэг намаас байгаа нь ардчилсан нийгэмд яаж нөлөөлж байгааг бид яс махаараа, амьдралаараа мэдэрч байна. Тиймээс би энэ даргын сунгааг Ардчилсан нам парламентад тодорхой хүчин зүйлтэй суух эсэхийг шийдэх сонгууль гэж бодож өөрийгөө сойж байна” гэжээ.