Ж.Батсуурь: 32 жилийн түүхэнд АН ялж байгаагүй

О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ын даргын сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар нэр дэвшихээр бүртгүүлсэн. Энэ дагуу өнөөдөр батламжаа гардан авлаа. Энэ үеэр нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрбээр “Монголын нийт сонгогчдын 50 хүрэхгүй хувийн саналаар нэг нам хүчирхэг, олонх болсон. Үүнийг бид бүхэн засаж залруулж, ард түмний хүсэл мөрөөдлийг хангасан, парламентад суудалтай нам байхын төлөө нэрээ дэвшүүлж байна. Өнгөрсөн 32 жилийн түүхэнд АН ялж байгаагүй, олонх болж байгаагүй. Харин олуулаа болж байсан түүхтэй. Тэгэхээр миний хувьд энэ намыг олонх болгож, ялдаг байлгахын төлөө ажиллана. Ингэхийн тулд дунд, анхан шатны намаа бэхжүүлж, дарга ангийн эрхэлж байсан эрх мэдлийг анхан шат, дунд шатанд аваачсанаар ард түмний хүсэн хүлээсэн хүмүүс нэр дэвшинэ. Ийм хүмүүс Их Хуралд олон суудал авч, энэ хэрээр ард түмний асуудлыг шийдэх итгэл үнэмшилтэй байна” гэлээ.