Д.Амарбаясгалан: Улс төрийн намын шинэчлэл, хөгжил, төлөвшилд хариуцлагатай хандах ёстой
Нидерландаас Монгол Улсад суух Өргөмжит консулаар томилогдсон Б.Дэлгэрмаад экзекватурыг гардуулан өгчээ
Нидерландын Хаант Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консулаар томилогдсон Б.Дэлгэрмаад ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Экзекватурыг гардуулан өгснийг Монгол Улсын Консулын албанаас мэдээллээ.
Экзекватур гэдэг нь хүлээн авагч улсын зүгээс консулын албан ёсны үүргээ гүйцэтгэхийг КГ-ын тэргүүнд эцэслэн зөвшөөрч байгаа акт юм.
Монгол Улс Нидерландын Хаант Улстай 1972 оны гуравдугаар сарын 6-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Монгол, Нидерландын харилцаа, хамтын ажиллагаа 1990 оноос эхлэн идэвхжсэн байдаг.