Д.Амарбаясгалан: Улс төрийн намын шинэчлэл, хөгжил, төлөвшилд хариуцлагатай хандах ёстой
Таеквондогийн тамирчдыг төрийн одон, медалиар шагнажээ
Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойг угтан Монголын таеквондочдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар шагнажээ.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Паратаеквондогийн ДАШТ-ий гурван мөнгө, хошой хүрэл медальт, Азийн тивийн аваргын алт, мөнгө, хошой хүрэл медальт, Паратаеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Б.Шинэбаяр
Алтан гадас одонгоор:
- Монголын таеквондогийн анхдагчдын нэг, 1992 онд байгуулагдсан "Аянга" таеквондо клубийн дасгалжуулагч, багш Б.Билэгсайхан
- Монголын таеквондогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Олон улсын шүүгч, ОУХМ Д.Лхагвадорж
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- "Инчеон-2014" Азийн наадмын хүрэл, "Наполи-2019" Оюутны Универсиад наадмын мөнгө, Монгол Улсын 10 удаагийн аварга, ОУХМ М.Түмэнбаяр
- "Рио-2016" олимпын наадмын шагналт байр, Монгол Улсын 10 удаагийн аварга ОУХМ П.Тэмүүжин
- Өсвөрийн ДАШТ-ий хүрэл, Ази тивийн аваргын хүрэл, Монгол Улсын 9 удаагийн аварга, ОУХМ Б.Намуун
- "Пусан-1997" зүүн азийн наадмын хүрэл медальт, Олон улсын шүүгч, ОУХМ Т.Уянга нарыг шагнасан байна.