Н.Алтанхуяг: Улаанбаатарт гишгэх газаргүй боллоо

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Газрын шинэтгэлийн бодлого, газрын харилцааны цахим системийн талаарх Засгийн газрын мэдээллийг сонслоо. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Замбараагүй олгосон олон газар бий. Газар олголт, харилцаатай холбоотой асуудлыг цаашид яах вэ? Газрын удирдлагын цахим систем гэж зөв зүйл эхэлсэн. Үүний хэрэглээ одоо ямар шатанд явна вэ? Тавдугаар сарын 1-нээс өмнө газраа цахим системд бүртгүүлэхгүй бол газар эзэмших эрхийг хүчингүй болно гэжээ. Нийтийн мэдээллийн тухай хуулиар заавал иргэн өөрийн биеэр бүртгүүлэх шаардлагатай юу. Улаанбаатар хотын орон сууцны хорооллын гадна талын хашааг нураах арга хэмжээ авах хэрэгтэй. Бүгдийг нь биш юм гэхэд хэсэгчлэн гарц гаргамаар байна. Улаанбаатарт гишгэх газаргүй боллоо. Цахим систем хийж байгаа хэдий ч үүнийг хэрэглэх хэрэгтэй.