Д.Амарбаясгалан: Улс төрийн намын шинэчлэл, хөгжил, төлөвшилд хариуцлагатай хандах ёстой
Будапештын соёл, урлагийн шинэ ордонтой танилцжээ
Соёлын Дэд сайд М.Батбаяр тэргүүтэй төлөөлөгчид 1635 онд үндэслэн байгуулагдсан Унгар Улсын ууган бөгөөд үндэсний том их сургууль болох Өтвөш Лорандын нэрэмжит эрдмийн их сургуульд 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдөр зочилж Монгол-Төв Ази судлалын тэнхимийн дэргэдэх “Монгол Судлалын Төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж Монгол судлалын Олон улсын холбооны Ерөнхийлөгч Бирталан Агнеш, судлаач Ракоош Аттила, Телеки Кристина, Балог Матиас болон монгол судлалын чиглэлээр суралцаж буй оюутан, судлаач нартай уулзлаа.
Уулзалтын хүрээнд Соёлын Дэд сайд М.Батбаяр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон олон жилийн дараа бие даан шинээр байгуулагдсан Соёлын яамнаас Монгол судлалыг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, баримталж буй бодлого, төлөвлөгөөний талаар танилцуулга хийж мэдээлэл солилцов.
Төлөөлөгчдийн тэргүүн дан ганц Европ төдийгүй Дэлхийд тэргүүлэх монгол судлалын чиглэлээр эртний түүхтэй, баялаг өв уламжлалтай Унгар Улсын тус төвд монгол судлалын шилдэг судлаачид ажиллаж, олон чадварлаг олон улсын судлаачдыг бэлтгэн, өргөн хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаад талархал илэрхийлээд, цаашид тус төвийн бааз суурийг ашиглан соёлын биет бус өвийг хамтран судлан, сурталчлах, судлаач, мэргэжилтэн бэлтгэх, туршлага солилцох ажлыг өргөжүүлэх, хоёр талын түүх, соёл, өв уламжлалыг сонирхогч оюутан залуучуудын солилцооны хөтөлбөр, музей хоорондын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж ажиллах болно гээд Чингис хаан болон Монгол судлалын чиглэлээр шинээр гаргасан ном, товхимлын дээжийг гардуулж өгөв. Түүнчлэн төлөөлөгчид 3 дугаар сарын 10-ны өдөр Унгарын төдийгүй Европт томоохонд тооцогдох, нэр хүндтэй “MUPA Budapest” буюу Будапешт хотын соёл, урлагийн шинэ ордонд зочилж тус төвийн Гүйцэтгэх захирал Чаба Каэлтэй уулзалт хийлээ.
Уулзалтаар Гүйцэтгэх захирал тус төвийн барилгын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч концерт, драмын театрын заал, танхим, видео болон дуу бичлэгийн студи, үзэсгэлэнгийн танхимтай танилцуулах аяллыг зохион байгуулж Монгол Улсад шинээр барихаар төлөвлөж буй Үндэсний Урлагийн Их Театрын цогцолборын төлөвлөгөө, зохион байгуулалт, техник төхөөрөмжийн талаар зөвлөмж өгч, туршлагаасаа хуваалцсан бөгөөд цар тахлын хорио цээрийн нөхцөл суларч, байдал сайжирч байгаатай холбогдуулан харилцан уран бүтээлчид, уран бүтээл концерт солилцох асуудлаар санал солилцож хэрэгжилтийг хангах чиглэлээр соёл, урлагийн төвүүдийн шууд хамтын ажиллагааг эхлүүлэхээр тохиролцлоо.