С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
С.Эрдэнэ: Хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж улам ховордсон
УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэцлсэн асуудлын талаарх мэдээллийн үеэр Намын дарга С.Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Ажлын хэсэг гарч инфляц, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн судалгааг хийж эхэлсэн. Үр дүнг гарахаар мэдээлэл өгнө. Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг арга буюу нэрлэж байна. Ойрын хугацаанд судалгаанд тулгуурлан бодит мэдээлэл гаргаж, эрх баригчдад шаардлага хүргүүлнэ. Олон улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед Монголын төрөөс урьдчилсан байдлаар арга хэмжээ авахгүй байна. Хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж улам ховордсон. Нөөц нь ямар байгаа, түүнд хэрхэн анхаарч буй төрийн өндөр албан тушаалтан, байгууллага алга" гэв.