С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
С.Эрдэнэ: Х.Баттулгыг өнөөдрийг хүртэл шалгахгүй байгааг гайхаж байна
О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ын даргын сунгаа үргэлжилж буй энэ өдрүүдэд С.Эрдэнэ байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Хэсэг бүлэг этгээдүүд өөрсдийгөө АН гэж нэрлэн, намын даргын сунгаа зарласан. Гэрчилгээ, тамга, тэмдэггүй. Хоёр хүн нэр дэвшээд, хөдөө орон нутгаар сурталчилгаа хийгээд явж байна. Монгол Улс төртэй, хуультай улс юм бол улсын бүртгэлд бүртгэлтэй, тамга тэмдэгтэй нам үйл ажиллагаа явуулах ёстой. Удаа дараа шаардлага тавьсан ч үл тоон, олон түмний тархийг эргүүлэн, АН-ын дотоод эв нэгдлийг бусниулсан үйлдлүүд гаргасаар байна. АН-ын даргын сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар оролцож байгаа нь Монголд хууль ямар хэмжээнд хэрэгжиж байгааг харуулж байна.
АН-ын хаяг, тэмдэг, тамгыг хууль бусаар ашигласан эдгээр иргэдийг АТГ болон ЦЕГ-т шалгуулахаар өргөдөл гаргасан. Өөрийгөө АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга гэж нэрлэж яваа И.Мөнхжаргал, Хэрэг эрхлэх газрын дарга гэх Б.Ган-Очир болон бусад хүмүүс зохион байгуулалттайгаар АН-ын туг тэмдгийг хууль бусаар ашиглан, даргын сунгаа зарласан учраас хуулийн байгууллагад өгч байна. Эрх барьж байгаа МАН-ын даргын зөвлөх Х.Баттулга нэр дэвшиж байгааг үнэхээр гайхаж байна. Х.Баттулга АН-ыг хагалан бутаргах, нэр хүндийг нь унагаах, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг удаа дараа явуулсан. Энэ хүнийг Монголын төр, хууль хяналтын байгууллага өнөөдрийг хүртэл шалгахгүй байгаад гайхаж байна. АН-ын даргын зөвлөх хийгээд, өөрийгөө тодорхой хэмжээнд хамгаалалтад оруулсан. Ийм хүнийг АН хэзээ ч хүлээж авахгүй" гэжээ.