С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Д.Тогтохсүрэн: Шатахууны төлбөр яригдах нь, бэлтгэлтэй байх ёстой
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар улс орны нөхцөл байдалтай холбоотой асуудлыг хэлэлцжээ. Улмаар Засгийн газрын зүгээс тодорхой саналуудыг бэлтгэн УИХ-д оруулж ирэх чиглэлийг өгсөн байна.
Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Олон улсын хурцадмал байдлын улмаас эдийн засагт хүндрэл үүсэж байна. Иймээс энэ хүндрэлийг богино хугацаанд давж гарахын тулд УИХ шийдвэр гаргах хэрэгтэй юм. Иймээс Засгийн газарт ойрын хугацаанд тодорхой саналуудыг бэлтгэж, боловсруулаад УИХ-д оруулж ир гэдэг чиглэл өгсөн. Өнөөдөр экспорт хязгаарлагдмал нөхцөлд явж байгаа. ОХУ-аас оруулж ирдэг бараа бүтээгдэхүүн саатаж байна. Дэлхий нийтэд шатахууны үнэ өсөж, нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа. Үнэ хөөрөгдөж, долларын ханш өсөж байна. Шатахууны төлбөрийн асуудал яригдана. Сунжирч магадгүй гэж олон улсын судлаачид үзэж байгаа учраас бэлтгэлтэй байх ёстой" гэдгийг онцоллоо.