Н.Алтанхуяг: Д.Хаянхярваа Сангийн сайд байхаас бондын асуудал эхэлсэн юм

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих ерөнхий хяналтын сонсголыг Төрийн ордонд зохион байгуулж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Хөгжлийн банк шоу хийх сэдэв биш. Монгол Улсын парламент юм бол хариуцлагатай хүмүүсийг дуудаж авчрах хэрэгтэй. Д.Хаянхярваа Сангийн сайд байхаас бондын асуудал эхэлсэн юм. Үе үеийн Сангийн сайд, Ерөнхий сайд байсан хүмүүс оролцох ёстой. Банкны захирал, ТУЗ-ийн гишүүд оролцох хэрэгтэй. Гудамжинд ярьдаг хүмүүс энд цуглавал би УИХ-ын гишүүн гэж энд суух хэрэг байгаа юм уу. Бүрэлдэхүүнээ зөв болгосны дараа нэг УИХ-ын Түр хороог байгуулъя. Үүнд олон нийт байх ёстой. Нэг удаагийн шоугаар асуудал шийдэгдэхгүй. Монгол Улс цаашид хөгжихөд алдаа оноогоо хэлэлцэх хэрэгтэй, холбогдох хүмүүс байх ёстой. Хулгай дээрэм хийсэн хүмүүсээ тогтоож, асуудлыг хэлэлцүүлэх ёстой"