С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
АНУ-ын Сангийн яамны дэд сайдтай уулзжээ
Сангийн сайд Б.Жавхлан АНУ-ын Сангийн яамны Олон Улсын харилцаа хариуцсан дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Энди Баукол, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески болон албаны төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын төсөв, санхүүгийн байдал, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ болон экспорт, импортын бүтээгдэхүүний нөхцөл байдлын талаар танилцууллаа.
АНУ-ын зүгээс дэлхий дахин болоод бүс нутагт сүүлийн үед өрнөж буй эдийн засаг, гадаад санхүүгийн төлөв байдлын талаар санал солилцсон юм. Мөн Монгол Улсад хэрэгжиж буй төслүүдийн явцын талаар ярилцлаа.