С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
С.Эрдэнэ: Д.Баясгаланд хоёр удаа мэдэгдсэн, С.Зоригийн хөшөөг нүүлгэхгүй
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ тэргүүтэй удирдлагууд төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр тус намын дарга С.Эрдэнэ "АН-ын нэр барьж, лого ашигласан хэсэг бүлэг нөхдүүд хууль бус сунгааг зарласан. Улсын Дээд шүүх улс төрийн намын тухай хуулийн дагуу Монгол Улсад хууль ёсны нэг л АН байгаа гэдгийг баталсан. Энэ сарын 7-нд манай намын ой болно. Иймд амралтын өдрийг тохиолдуулан баярын үйл ажиллагааг эхлүүлж байна. Монгол Улсын ардчиллын анхдагчдын нэг С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөх ажиллагааг эхлүүллээ. С.Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлж, Ардчилсан намын байрны суурин дээр 21 давхар оффисын барилга барина гэсэн чимээ шуугиан гарч байна. Голомт банкны захиралд бид хоёр удаа энэ асуудлаар мэдэгдсэн. Ийм зүйл байхгүй. Өнөөдөр Голомт банкаар овоглосон Д.Баясгалан бол Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ивээл дор байдаг хүн. Эдгээр нөхдүүд энэ байрыг нурааж, суурин дээр нь оффисын зориулалттай барилга барьж, хөшөөг зайлуулна гэж ярьж байна. Монгол Улсад хууль ёсны нэг л Ардчилсан нам байгаа гэдгийг давхар баталж өглөө.
Ардчилсан намд ямар нэг хагарал, хуваагдал байхгүй. Монгол Улсад хуулийн этгээд нэг л бий. Албан ёсны гэрчилгээ, тамга тэмдэгтэй, үндсэн дүрэм, үзэл баримтлалдаа үнэнч гишүүдтэй нам юм" гэжээ.
Х.Номин-Эрдэнэ