С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
О.Баасанхүү: Тагнуулын мэдээлэлд их эмзэглэж байна
С.Эрдэнэ даргатай АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү "ТЕГ-аас хийсэн зэвсэгт этгээдүүдийг баривчилсантай холбоотой мэдээллийг АН-ынхан их эмзэг хүлээж авч байна. Намын үе үеийн лидерүүд бусдын гарт амиа алддаг. С.Зориг, Ж.Наранцацралт, О.Энхсайхан, Г.Батхүү нарыг нэрлэж болно. Г.Батхүү агсан амьд сэрүүн байсан бол АН ингэтлээ их хагарахгүй байсан. Энэ хүн хэнд гай болж байсан бэ гэдэг асуудлыг бодох цаг болсон.
Дараагийн нэг асуудал бол үнийн өсөлт, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад иргэд их бухимдалтай байгаа үед мэдээлэлд ойр байдлаа ашигладаг байж болохгүй. Өчигдөр Ерөнхий сайд, харин өнөөдөр ТЕГ "татаа тунгаа" хийлээ.
Хэн гэдэг улстөрчийг хөнөөх гэж байсан бэ гэдгийг ил зарлах хэрэгтэй. Яагаад гэвэл эрх бариагүй АН-ын хувьд энэ мэдээллийн талаар ямар ч ойлголт алга. Ард түмний эв нэгдлийг хангах үүднээс тухайн баривчлагдсан хүмүүс гэм буруутай бол захиалагчтай нь хамт шийтгэх ёстой. Харин гэм буруугүй бол нэн даруй цагаатгаж, тодорхой хүмүүсийг суллах нь зөв.Нэмээд нэг зүйлийн тухай хэлье. Дүрмийн бус даргын сунгааг шүүхийн байгууллага хүлээн зөвшөөрөхгүй" гэв.