С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Х.Нямбаатар: Нэр бүхий улстөрчдийн амь насанд халдахаар бэлтгэсэн схем олдсон
Тагнуулын Ерөнхий газраас хийсэн мэдээлэлтэй холбоотойгоор Хууль зүйн сайд Х.Нямбаатар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Хаалттай хуралдаан дээр энэ талын мэдээллүүд танилцуулагдсан. Хууль бусаар зэвсэг цуглуулсан таван иргэнээс зэвсэгт халдлага үйлдэхээр төлөвлөсөн байсан, чухал объектуудыг эзэлж авах, нэр бүхий улстөрчдийн амь насанд халдахаар бэлтгэсэн схем, зураг зэрэг баримтууд олдсон. Манай улс Үндсэн хуульт орон. Үг хэлэх, жагсах цуглах эрх иргэдэд бий. Харин Үндсэн хуулийн бус замаар Засгийн эрхийг авах нь төрийн эсрэг гэмт хэрэг” гэжээ.