С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Б.Батцэцэг: Элчин сайд И.К.Азизовт анхааруулга өгсөн
ОХУ-аас Монгол суугаа Элчин сайд И.К.Азизовыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дуудаж уулзсан талаараа тайлбар хийжээ.
Тэрбээр "ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг миний бие дуудаж уулзсан. Учир байдлыг нь тайлбарлуулсан. Олон удаагийн шахалт дарамтууд гэж хэлж болохоор мэдэгдэл шаардлага хүргүүлсэн. Шаардлагын хариу болгож мэдэгдэл тавьсан гэх тайлбар хэлсэн. Нот бичиг явуулна гэдэг нь өндөр дипломат арга хэмжээ юм. Уулзаж, нийгмийн сүлжээнд олон нийтийг талцуулж, бухимдуулсан асуудал үүссэн болохыг түүнд анхааруулсан. Цаашдаа ямар нэгэн байдлаар Элчин сайдын яам руу халдсан асуудал үүсвэл Гадаад харилцааны яамтай хамтарч ажиллахыг хүссэн" гэжээ.