С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Л.Оюун-Эрдэнэ: АН засаг барьсан бол юу болохоос айдаг
Засгийн газраас “Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төсөл болон дагалдах хууль, тогтоомжийн төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж "Далайд гарцгүй, эдийн засаг нь зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь нүүрс, зэснээс, шатахуун, эрчим хүч нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай Монгол Улсын хувьд туйлын хүнд сорилт гэдэг нь ойлгомжтой" гэдгийг Ерөнхий сайдын зүгээс онцолсон.
Гэвч УИХ-ын дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Ерөнхий сайдыг би Монголыг Азийн хүлэг улс болгох гээд хичээдэг гэж хардаг. Өмнөх нөхцөл байдлаас болоод өнөөдөр Монгол Улс Азийн гөлөг улс болчхоод байна" хэмээсэн нь тэдний хоорондоо багагүй маргаан дэгдээсэн юм. Тэрбээр "Хуулийн төслийг дэмжихгүй байна. Богино хугацаанд үр дүнгээ өгөх ч урт хугацаандаа явцгүй. Та нар сүүлийн зургаан жилд төрийг дангаараа удирдаж байна. Малын өвчин гарсан учраас ирэх 2-3 жилд өвчтэй малынхаа махыг бид өөрсдөө идэж таарна. Манай гурилын үйлдвэрүүд цавуулаг нь шаардлага хангадаг уу? ОХУ-аас шатахууныг хямд үнээр авч болохгүй байна уу? Та нар мөргөлдөөн гэж ярьдаг. Харин бид хойд хөрш дайн эхлүүлсэн гэж үздэг. Та бүхэн Украинд 200 мянган ам.долларын хандив үзүүлсэн нь их зөв шүү. Их талархаж байна" гэсэн юм.
Хариуд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Аль болох улс төржихгүй байхаар хичээж байна. Та нар бондын мөнгийг хуваагаад авсан. Юу ч үгүй болгосон. Тэр өрийг төлөх гээд явж байна. Монголын ард түмэн хүнд үед тэвчээртэй байна. Хэрэв хүндрэлтэй энэ үед та нар засаг барьсан бол юу болох байсан бол гэхээс айдаг шүү" гэжээ.