С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Л.Оюун-Эрдэнэ: Залуус аа, Та бүхнээс чин сэтгэлээсээ уучлал гуйж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв талбайд цугласан залуустай уулзаж байна.
Тэрбээр "Өчигдөр гарч ирэхийг их хүссэн. Өнөөдөр миний хувьд амаргүй олон дүрэм журмыг давж, гарч ирлээ. Аль ч улс оронд жагсаал бүхний өмнө Ерөнхий сайд нь шууд гарч ирэх тохиолдол олон биш. Одоо шийдэл ярих ёстой. Бид хамт хичээж байж өнгөрсөн 30 жилд үүссэн алдаа, завхралыг засаж чадна гэдгийг хэлэх нь зүйтэй.
Өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд болон хууль хяналтын байгууллагад огт хүч хэрэглэж болохгүй гэж байнга хэлж байсан. Зарим хүнээс тодорхой хэмжээний тодруулга авах шаардлагатай байсан. Өнөөдөр ямар ч хүн хорионд байхгүй гэдгийг Хуулийн сайд надад хариуцлагатайгаар мэдэгдсэн. Хэрвээ энэ асуудалд өөр ямар нэг зүйл байгаа бол миний хувьд хариуцлага тооцоход бэлэн байна. Залуус аа, Та бүхнээс чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Намайг уучлаарай. Засгийн газарт чадаж байгаа болон чадахгүй зүйл ч олон байна. Та бүхний бухимдаж байгаа олон зүйлийг өөрчлөхийн төлөө хичээж байгаа” гэсэн юм.