Засгийн газар Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн авлагыг төлүүлэх талаар хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өглөө 09:00 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар

    Төрийн өмчит банкийг олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх үндсэн чиглэл батлах тухай,
    Хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбайг өргөтгөх тухай,
    Монгол Улсын Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн авлагыг төлүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, цаашид авах арга хэмжээ,
    Монгол Улсын 2022 оны төсвийн хэмнэлтийн бодлогын талаар,
    Хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн явц зэрэг 40 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.