Г.Амартүвшин: Миний ард 130 мянган сонгогчийн эрх ашиг бий

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33 тэрбумын зээл олгосон асуудлаар хуулийн байгууллагад шалгуулж эхэлсэн гишүүн Г.Амартүвшин тайлбар өгчээ.

Тэрбээр "Хуулийн нарийн ширийн зүйлийг тухайн үед бодсонгүй. Хэрэв УИХ-д гаргасан хүсэлтийг УИХ-ын дарга шийдвэрлэхгүй бол прокурор миний нэрийг оруулаад ир ээ. УИХ-ын чуулганаар санал хураагаад шийдье гэдэг гарц гаргалгааг хэлсэн. АТГ-д тайлбар өгсөн. Миний зүгээс буруугүйгээ нотлоод, УИХ-ын гишүүний ажлаа хийе гэж байгаа юм. Өөрийнхөө хүсэлтээр шалгуулъя. Гишүүний бүрэн эрхийн ард нуугдахгүй. Улсын Ерөнхий прокуророос түдгэлзүүлэх санал оруулж ирэхийг хүлээж байна. Миний ард Хан-Уул дүүргийн иргэд, 130 мянган сонгогчийн эрх ашиг байна. Дураараа гишүүнээс татгалзаж болохгүй" гэсэн байна.