С.Одонтуяа: Ерөнхийлөгч тэтгэвэр нэмье гэхээр нэмдэг, АН-ыг дуугүй бай гэж болохгүй

УИХ дахь АН-ын бүлгээсүнийн өсөлтийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр "АН-ын үед үнэ тогтворжуулах хэрэгжүүлж байхад Засгийн газар, Монголбанктай зөвхөн санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл өгөхдөө арилжааны банкуудаар дамжуулж, тэд өөрсдөө эрсдэлээ үүрч зээлж, зээл төлөлт нь 98 хувьтай байсан. 

Эдийн засаг анх удаа туйлын хүнд байхад АН инфляцыг 1.3 хувьд хүргэсэн. АН 1990 онд реформ хийж, бүгд ганзагийн наймаа хийж, ажиллаж байж эдийн засгийн хямралаас гарсан. Гэтэл Засгийн газрын өргөн барьсан хуульд эдийн засгийн хямралаас гарах орлогыг яаж олох вэ? гэдэг ганц ч заалт алга. Бичил зээл эрхлэгчид 10 сая төгрөгийн зээл аваад өдөрт 366 мянган төгрөг төлж байна. Танил талтай нь гурван хувийн зээл аваад, банк бусаар мөнгө угааж, эргээд иргэдийн амьдралыг улам ядууруулж байна.

Засгийн газар ажлаа хий. Та нарт хэнд ч саад болоогүй. авчихсан Засгийн газар УИХ-ын бүх эрхийг нь авчихсан. Одоо Монголбанкны эрхийг авна гэж байна. Ийм замбараагүй зүйл байж болохгүй.

Чили, Уругвай 20 мянган километрийн цаанаас Хятадад зэсийн баяжмалаа зарж, эдийн засгаа өгсөж болоод байна. 200 километрийн цаана байгаа нүүрсээ гаргаж чадахгүй байгаа нь үнэхээр арчаагүй байна. 33 боомттой байж эдийн засгийг яагаад сайжруулж чадахгүй байна вэ? 5, 10 их наядын хөтөлбөр үр дүнд хүрсэн бол эдийн засаг ийм байдалд хүрэхгүй. Хөтөлбөр ямар ч үр дүн өгөөгүй. Тодорхой хэдэн гэр бүлийн хадгаламжийн мөнгийг өсгөсөн зүйл болсон. Энэ асуудалд хатуу байр сууриа илэрхийлж байна.

Төсөв батлагдах үед шаардлагагүй зардлуудаа тана гэдгийг маш олон удаа хэлсэн, хөдлөөгүй. Залуус гадаа жагсахгүй л бол яагаад ажлаа хийж болдоггүй юм бэ? АН тэтгэврийг нэм гэхэд тооцоо судалгаагүй нэмдэггүй юм, дуугүй бай гэсэн. Ерөнхийлөгч нэмье гээд ороод ирэхэд нэг өдрийн дотор санд мэнд хуралдаад нэмчихсэн. Ийм байдлаар ажил явдаггүй юм. УИХ, Засгийн газар, яамууд ажлаа хий. Алдагдалтай ажилладаг төрийн өмчит аж ахуйн нэгжийг бүгдийг нь татан буулгаж, авлигалаас салгах ёстой. Алдагдлыг улсын төсвөөс нөхөж, мөнгө хэвлээд юмны үнэ буухгүй. Харин ч инфляц улам бүр нэмэгдэнэ" гэв.