С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Б.Жавхлан: Эрдэнэт үйлдвэрээс 130 сая ам.доллар орж ирнэ
Сангийн сайд Б.Жавхлан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхдээ “Засгийн газрын хуралдаанд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг захирлын өгсөн мэдээллээр "Чалко" компанийн урьдчилгаа орж ирнэ. Нийт 280 сая ам.доллароос ээлжид 129 сая нь орж ирсэн. Нэг ч цент дутаалгүй Монголбанканд тушаасан. Ойрын хугацаанд "Эрдэнэт" үйлдвэрээс 130-аад сая ам.доллар орж ирнэ. Төв банканд тушаана. Оюу Толгой компанитай хэлцэл хийж байна.
Алтны орцыг салгасан хэдий ч тэрхүү алтаа Монголбанканд зараач гэдэг санал тавьсан. Нааштай хандаж байгаа. 280-аад сая ам.долларын алт салгаж байгаа юм байна. Үүнийг Төв банканд худалдах асуудлыг Монгол дахь компанийнхаа удирдлагын түвшинд нааштай авч үзсэн. Мэдээж ТУЗ-ийнхөө хэмжээнд шийдэх байх. Ингэвэл алтыг төгрөгөөр худалдаж аваад 200-гаад сая ам.долларын эх үүсвэр орж ирэх боломжтой.
Төв банкны эх үүсвэрийн нэмэгдүүлэх баталгаажаагүй хэд хэдэн эх үүсвэр бий. Төв банкны богино хугацааны валютын нөөцийн дутагдлыг хэвийн байдалд оруулахын тулд тусалж ажиллана. Нийт 600-гаад сая ам.долларын валютын нөөц ойрын нэг сарын хугацаанд орж ирэх боломж байна. Дор хаяж тэрбум долларын орох урсгал төв банкан дээр нэмэгдэх юм бол хүндрэлээс гарах бүрэн боломжтой" гэсэн юм.