С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Т.Доржханд: Томоохон улстөрчдийг ил гаргаж, олддоггүйд нь хариуцлага тооцно
УИХ-ын Хянан шалгах түр хорооны анхны хуралдаан болж, даргаар нь Ж.Сүхбаатар гишүүнийг томилсон. Тус хороо нь Хөгжлийн банканд үүссэн асуудлаар хууль тогтоох түвшинд хянан шалгах үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх юм. Энэ талаар УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд "Хянан шалгах түр хороог байгуулах нь зайлшгүй шаардлагатай, зөв асуудал. Одоо үйл ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй. Анх удаа байгуулж байгаа УИХ-ын дэргэдэх бүтцийн байгууллага. Шинэ Үндсэн хуулиар УИХ нь асуудалд хяналт тавьдаг. Засгийн газар, төрийн өмчийн компаниуд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавих эрхтэй болсон.
Түр хороог байгуулснаар нотлох баримт цуглуулах зорилгоор хуулийн байгууллагаас мэдээллийг нь татах, шинжээч томилох, тухайн асуудалд хөндлөнгийн байр сууриас мэдээллийг гаргаж ирнэ. Олддоггүй улстөрчдөд хариуцлага тооцно. Томоохон улстөрчдийг ил гаргана. Тэр агууллагаараа Засгийн газар, хуулийн байгууллагыг ажлаа хийхийг шаардана. Ажлын хэсгийн ахлагчаар Ж.Сүхбаатар гишүүнийг томилсон. Сайн ажиллах байх гэж харж байна" гэлээ.
С.Хорол