Д.Ганбат: Б.Батцэцэг, Л.Халтар нар ОХУ-д айлчил

УИХ дахь АН-ын бүлгээр хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга Д.Ганбат "Түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий хөнгөн галт тэрэг буюу LRT төсөл хөтөлбөрт хотын иргэдийнхээ саналыг авах хэрэгтэй. Иргэд нь хотын даргаа сонгодог байх нь зөв. Хотын дарга нь зоригтой бодлого хэрэгжүүлдэг, чаддаг хүн байвал ажил явуулахад дөхөмтэй.

МАН зургаан жил засаг барихдаа ойр зуурын гал унтраах, өдөр хоног өнгөрөөх ажил хийж байгааг Монголын ард түмэн бүгд хараад сууж байна. Урьд нь биднийг л дандаа буруутгадаг байсан. Сүүлийн үед ард түмнээ, олон улсын нөхцөл байдлыг буруутгаж байна. Арай ч хоёр хөршөө буруутгахгүй юм шиг байна. Олон сайд хил, гаалиар явлаа, огт үр дүн гарсангүй. Гадагшаа айлчла.

Гадаад хэргийн сайд нь ОХУ-д, Зам, тээврийн сайд нь айлчил. БНХАУ-д Ерөнхий сайд нь айлчилж хэл, амаа ололц. Айл хүний амь нэг. Өмнө нь болдог байсан. Сүүлийн хоёр жил асуудал үүсэх болсон нь МАН-тай холбоотой. Энэтхэг улс ОХУ-аас нефтиэ 65 ам.доллароор авч байна. Зах зээлийн үнээс 35 ам.доллароор бага. Найрсаг хөршдөө айлчилж энэ асуудлыг шийдэх боломж, бололцоо байгаа гэж бид үзэж байна" гэлээ.