Ч.Хүрэлбаатар: Хууль зөрчсөн учраас Төсвийн байнгын хороо хэлэлцээгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар LRT буюу хөнгөн галт тэрэгний төслийг хэлэлцэж, Ажлын хэсэг байгуулахаар болсон. Энэ талаар Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газрын өрийн баталгаа гаргуулагч нь зүгээр нэг компани байгаа юм. Өнөөдрийг хүртэл регистрийн дугаараа аваагүй. Гурван жил ашигтай ажилласан байх ёстой гэсэн Өрийн удирдлагын тухай хуулийн шаардлагыг хангахгүй байна. Өрийн удирдлагын тухай хуультайгаа зөрчилдөнө. LRT төсөлд өрийн баталгаа гаргавал төсвийн тусгай шаардлагад тусгасан таазыг зөрчинө. 2.8 тэрбум ам.доллар, нэмэгдээд Тавантолгой цахилгаан станцын төсөлд 565 сая ам.долларын баталгаа гаргах тухай асуудал байгаа юм. Нийлээд 3-4 тэрбум ам.долларын асуудал. Үүнийг нэмчихээр Монгол Улсын өрийн босго бүгд зөрчигдөнө. Ингэж хууль зөрчсөн учраас Төсвийн байнгын хороо хэлэлцээгүй. Үүнтэй холбоотойгоор нийгэмд хэлэлцүүлэг явж байна. Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлыг шийдэх зөв хувилбарууд гараасай гэж бодож байна. Надад ямар нэгэн улс төрийн шалтгаан байхгүй. Том төсөл, ямар нэгэн хөтөлбөр хэрэгжүүлэхдээ Монгол Улсын хуулийн дагуу л хийгээсэй" гэжээ.