С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Д.Ганбат: "Эрүүл саруул ухаантай гишүүд байдаг юм байна
УИХ-ын чуулагын нэгдсэн хуралдаанаар системийн таван том банкийг нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлэх хугацааг сунгах хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжлээ.
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Эрүүл саруул ухаантай гишүүд байдаг юм байна. Хуулийг хэрэгжүүлэх гэж гаргадаг. Хуулийг хэрэгжүүлж чадахгүй бол ажлаа өг. Эдийн засгийн байнгын хороо ийм шийдвэр гаргаж байгаа нь харамсалтай. Эдийн засгаа алаад байгаа юм биш үү. УИХ тарах ч нөхцөл үүсч мэднэ шүү. Олон банк хүнд байдалд орох байх.
Эхнийх нь Хөгжлийн банк. Сангийн сайд нь дефолт зарлана, татан буулгана гэж хэлж байна лээ. Үүнийг хоёр жилийн өмнө АН-ын бүлэг анхааруулсан. Яагаад хойшлуулах гээд байгаа юм. Олон нийтийн дунд оруулах яагаад дургүй байгаа юм. Банкны эзэд маш их хувьцааг өөрсдөдөө төвлөрүүлсэн. Сүүлийн нэг жилд токен, койнд хоёр их наяд төгрөг орууллаа. Түүнийг яагаад хаагаад байгаа юм. Та нараас бусад нь хуулийг хэрэгжүүлэхээр бэлдсэн байна" гэсэн байр суурийг илэрхийллээ.