С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
П.Сайнзориг: Ногоон бонд байх уу, эсвэл бусад хэлбэрээр байх уу гэдгийг шийднэ
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг нийслэлээс гаргах бондын талаар удирдах ажилтнуудад мэдээлэл өгөв. Тэрбээр:
-Нийслэл хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор Сэлбэ дэд төв орчмын гэр хорооллыг барилгажуулах ажлыг эрчимжүүлэх, иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах асуудлыг судалж танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд үнэт цаас гаргах чиглэлээр олон улсын банк санхүүгийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, мэдээлэл солилцон хамтран ажиллаж байна. Тус байгууллагуудын зүгээс бондын хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн газар чөлөөлөлт, байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийг чухалчлан үзэж, хамтран санал солилцож байгаа. НЗДТГ-аас Сангийн яамтай хамтран Нийслэлийн үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг батлуулаад буй. Үнэт цаас гаргах бэлтгэл ажлыг хангасан. Ногоон бонд байх уу, эсвэл бусад хэлбэрээр байх уу гэдгийг шийднэ” хэмээлээ.