С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний зохицуулах хорооноос үнэ тариф нэмэх эсэх шийдвэрийг гаргана
Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, эрчим хүчний үнийг 30-50 хувиар нэмэхээр тусгасныг тодотгоод өмнөх онуудын дамжуулан зээлдүүлэх өрийн үлдэгдэл эрчим хүчний салбарт 1,5 орчим их наяд төгрөгт хүрснийг дурдав. Иймд эрчим хүчний үнийг нэмэхийг урьтал болгохгүйгээр зээлийн асуудлаа шийдэх боломж байгаа эсэх талаарх асуултад Эрчим хүчний сайд Б. Чойжилсүрэн хариулсан.
Тэрбээр, эрчим хүчний салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалт бага байсан тул гадаад, дотоодын зээл, тусламж авахаас өөр аргагүй. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбар урт хугацаатай 1,8 их наяд төгрөгийн өртэй байна. Мөн эрчим хүчний алдагдал 2023 оны жилийн эцсийн байдлаар 370 орчим тэрбум, 2024 оны алдагдлаа нэмэхээр 540 орчим тэрбум төгрөгт тус тус хүрсэн. Цахилгаан, эрчим хүчний үйлдвэрлэл, түгээх, дамжуулах, хангах зардал 1квт нь 285 төгрөгийн өртөгтэй. Гэтэл иргэдэд борлуулж буй үнэ 140 төгрөг. Эрчим хүчний үнийг нэмэгдүүлээгүй явснаар ийм их өр, төлбөрийг үүсгэсэн. Тиймээс Эрчим хүчний зохицуулах хороо хараат бусаар эрчим хүчний үнэ, тарифыг нэмэгдүүлэх асуудлыг танилцуулна гэв. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.