Чингис хотод 1.5 км автозамыг шинэчилж ашиглалтад оруулжээ

Чингис хотын авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд орон нутгийн төсвийн 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 1560 метр авто замыг “Харгуй” ТӨХК гүйцэтгэж, замаа нээгээд байна.

ХХЗХ: Олон нийтийн сүлжээг хаана гэдэг ташаа мэдээлэл

Цагдаагийн Ерөнхий газар болон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Facebook, Instagram зэрэг платформуудын Монгол Улсаас хандах хандалтыг хаалгах хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргасан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарсан.

Б.Ууганбаяр генералын яаралтай арга хэмжээ

УОК-т ор зохицуулах ажлын хэсэг ажиллаж байгаа ч эмнэлгийн орны хүрэлцээ хүнд байна.

Саналын хуудсыг 100 хувь гараар тоолно

Нөхөн сонгуулийн санал хураалтын дүн, сонгуулийн ирцийн мэдээг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр олон нийтэд шууд дамжуулан үзүүлэхээр бэлтгэлийг хангав. Саналыг хуудсыг 100 хувь гараар тоолж, хяналтын тооллого хийх бөгөөд сонгуулийн санал авах үйл явцад хөндлөнгийн ажиглалт хийж, хяналт тавихаар нам, эвсэл, нэр дэвшигчдийн нийт 1271 ажиглагч ажиглахаар бүртгүүлсэн байна.

Ц.Билэгсайхан: Альфагаар өвдсөн хүмүүс дельтагаар өвдөх боломжтой

Дельта хувилбар шинэ. Одоо оргил үедээ явж байгаа халдварын давлагааны 90-ээс дээш хувийг дельтагийн халдвар эзэлж байгаа. Альфагаар өвдсөн хүмүүс дельтагаар өвдөх боломжтой. Дахин халдвар авсан 16 мянган хүн бий

ДЭМБ-аас 2.9 cая ам.долларын тоног төхөөрөмжийг ЭМЯ-нд өглөө

Эрүүл мэндийн яам нь Дэлхийн банкны санхүүжилтээр “Монгол Улсын COVID-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийг 2020 оны 4 дүгээр сараас хэрэгжүүлж байна. Тус төслийн санхүүжилтээр УГТЭ-т 2.9 cая ам.долларын (8 тэрбум 380 сая төгрөгийн) төсөвт өртөгтэйгөөр, Уушги орлуулах ЭКМО, 30 гаруй нэр төрлийн Яаралтай тусламж, сэхээн амьдруулах тасгийн тоног төхөөрөмжийн иж бүрдэл, Оношилгооны дурангийн иж бүрдэл, зөөврийн рентген аппарат зэрэг тоног төхөөрөмжийг өчигдөр хүлээлгэн өглөө.

Б.Шоовдор чөлөөт бөхийн ДАШТ-ээс гурван жил дараалан хүрэл медаль хүртэв

Тэрбээр “Будапешт-2018, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медаль мөн Иван Ярыгиний “Алтан Гранпри” болон “Mongolia Open” ОУТ-ий гурван удаагийн аварга, Польшийн нээлттэй тэмцээн, Александр Медведь, Сассаригийн олон улсын тэмцээний аварга юм.

Тав дахь медалийг Э.Даваачимэг хүртлээ

Энэ нь Монголын чөлөөт бөхийн тамирчдын ДАШТ-ий түүхэнд 68 дахь медаль болж байна. Олимпийн жин болох 57 кг-д түүний медаль нь эмэгтэй бөхчүүдээс анхны тохиолдол гэнэ.

Дорноговь аймагт тэсрэх бөмбөг олджээ

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нэгэн малчин цэнэгтэй тэсрэх бөмбөг олжээ. Тодруулбал, тус сумын “Тоосгонтын хэц” гэдэг газар нэгэн иргэн галт хэрэгсэл олсон тухай дуудлагыг /10.06/ өчигдөр 16:00 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид, Эрэн хайх, аврах салбарын тэсэлгээчин аврагч, Цагдаагийн газрын алба хаагчид 26 км замыг туулан 17:01 цагт очиход малчин Т.. нь "ТМ-62" маркын цэнэгтэй танк эсэргүүцэгч мина буюу тэсрэх бөмбөг олсон байсныг Цагдаагийн газрын жижүүрийн ахлах мөрдөгчид хүлээлгэн өгч, Зэвсэгт хүчний 336 дугаар ангид мэдэгджээ.

Ардын уран зохиолч П.Бадарчид “Сүлдэт багана” шагналыг гардуулжээ

Энэ хүн алба хааж байх хугацаандаа Монгол Улсын хил дээрээс хил, хилчдийн тухай олон сайхан бүтээлийг туурвисан. Түүний бүтээсэн гавьяа манай улсыг дархлан хамгаалах үйлсэд том хувь нэмрээ оруулсан. Цаашлаад залуу үед эх оронч хүмүүжил олгох ач холбогдолтой.