Хоёр бөх сэргээш хэрэглэснийг хүлээн зөвшөөрлөө

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооноос мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс “Бөхийн барилдааны шөвөгт үлдсэн 16 бөхийн хоёроос нь сэргээш илэрсэн нь үнэн. Сэргээш илэрсэн хоёр бөхөд 10 хоногийн хугацаа байгаа. Тэр нь энэ сарын 19-нөөр дуусгавар болно. Хэрвээ энэ хугацаанд ямар нэгэн хариу өгөхгүй бол шууд зарлана. Тав буюу түүнээс дээш давсан 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авсан. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 32 лаборатори байдаг. Шинжилгээ авсан бөхчүүдээс 14-өөс нь илрээгүй хоёроос нь илэрсэн. Нэгээс нь нэг төрлийн, нэгээс нь дөрвөн төрлийн сэргээшийн бодис илэрсэн. Наймдугаар сарын 8-нд хоёр бөхтэйгөө холбогдсон. Нэг нь 9-нд нэг нь өчигдөр хариутайгаа танилцсан. 10 хоногийн дотор В сорьцийн шинжилгээ өгье гэдэг хариу өгөх ёстой. Одоогоор хоёр бөх ямар нэгэн хариу хүсэлт өгөөгүй байна. В сорьцод хийх шинжилгээний төлбөрийг хариуцагч өөрөө хийнэ гэсэн баяр наадмын Хувийн нууц ба хувийн нууцыг хамгаалах гэсэн хууль байдаг. Тийм учраас бид нэрийг нь ил зарлах боломжтой. Энэ хоёр бөх 10 хоногийн дотор В шинжилгээнд хамрагдах ёстой. Нэг бол сэргээшийн хариуг хүлээн зөвшөөрөх гэсэн сонголт байгаа. Хоёр бөх өөрсдөө хүсэлтээ гаргаад сорьцийн шинжилгээ хийлгэх эрх нь эдгээр хоёр бөхөд байна.

Зургадугаар сарын 22-ны өдрийн тогтоолын журмаар явна. Шээсээ солино гэдэг нь ам дамжсан яриа. Шинжилгээнд орж байгаа бөхчүүд зөвхөн углааш, дотуур өмдтэйгөө орно. Өрөө нь камертай. Тэгэхээр солино гэсэн асуудал байхгүй. Ийм хяналт дор А, Б хоёр сорьцдоо хийгээд явуулдаг. Бидний хувьд 10 хоногийн дотор илэрсэн, илрээгүй гэдгийг нь бөхчүүдэд мессежээр мэдээлдэг. Мэдээлэл хийх нь тэдний эрх. Түүнийг хориглох шаардлага бидэнд байхгүй. Дэлхий даяараа хориглосон сэргээшийн төрлийн зүйл хэрэглэсэн. Сэргээш илэрснийг нь тогтоовол барилдах эрхийг нь хоёр жилээр хорино. Манай салбар хороонд Допингийн эсрэг үндэсний төвийн албан бичигтэй ирсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу, зөв тайлбар явж байгаа болохоор тайлбар хийж байна” гэлээ.