С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Цэргийн бүртгэл хоёрдугаар сарын 7-ныг хүртэл үргэлжлэнэ
Цэргийн бүртгэлийг зохион байгуулах ажлын хэсэг бүртгэлийн ажлын явцтай танилцаж, дүүргийн Цэргийн штабын дарга нар мэдээлэл хийлээ.Цэргийн бүртгэл 2020 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийг хүртэл хорооны Засаг даргын ажлын байранд явагдах юм.
Цэргийн бүртгэл 2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар:
Баянгол дүүрэг-41.3 хувь,
Баянзүрх дүүрэг-46.8 хувь,
Сонгинохайрхан дүүрэг-44.62 хувь,
Чингэлтэй дүүрэг-45.71 хувь,
Сүхбаатар дүүрэг-52.7 хувь,
Хан-Уул дүүрэг-46.41 хувь,
Налайх дүүрэг- 51.8 хувь,
Багануур дүүрэг-59.7 хувь,
Багахангай дүүрэг-68.9 хувь,
Нийслэлийн хэмжээнд-46.3 хувьтай байгаа аж.
Иргэд үлдсэн хугацаанд үүргээ биелүүлж, цэргийн бүртгэлдээ хамрагдахыг НЗДТГ-ын Цэргийн штабаас уриалав.