“Улаанбаатар марафон-2022”-д технологийн дэвшил ашиглана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээнийг тавдугаар сарын 28-ны бямба гарагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Энэ сарын 5-ны байдлаар 2143,6 тн нөөцийн мах борлуулсан нь нийт бэлтгэсэн махны 17 орчим хувь байна. Иргэд нөөцийн махны чанарт сэтгэл хангалуун, үнэ зах зээлийн үнээс 35 хувиар хямд байна.

Улсын шалгалтын хуваарь гарчээ

Шалгалтад 5, 9, 12 дугаар ангийн сурагчид болон МСҮТ-д суралцагчид хамрагдана. Хичээлийн жил дууссаны дараах долоо хоногт шалгалтууд үргэлжилнэ.

МХЕГ: Тариалах үрийн 55 хувь нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамрагджээ

Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газар болон Тариалан эрхлэгчдийг дэмжих санд нөөцөлсөн 12 сортын 15,722.6 тонн улаан буудайн үрийг 100 хувь шинжилгээнд хамруулсан байна.

Б.Баасандорж: Ёс зүйтэй холбогдох гомдол, санал хүлээж авах ажилтан ажиллуулж байна

Нийгмийн хариуцлагын хүрээнд нэрээр хувийн байгууллагуудын машин тэрэг, хөрөнгө мөнгийг дайчилдаг, татвар, нийгмийн даатгалын байцаагч, нийслэл, дүүргийн үйлдвэр, үйлчилгээний зөвшөөрөл олгодог ажилтнууд баар, ресторанд үнэгүй хоол иддэг, зөвшөөрлийн сунгалтыг үндэслэлгүй удаашруулдаг зэрэг гомдол нийт саналын 70 хувийг эзэлж байна.

Шувууны үхэл хорогдлыг 80 хувиар бууруулжээ

Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх ТӨХК зүүн бүсийн зарим аймаг, сумдын цахилгаан дамжуулах агаарын шугамд дүүжин хэлбэрийн ПС-70 маркийн тусгаарлагч шувуу хамгаалах тоноглолыг суурилуулжээ.

Данс нь хаагдсан аялал жуулчлалын компаниудын дансыг нээж эхлэв

Засгийн газраас 2022 оныг “Монгол Улсад зочлох аялал жуулчлалын жил”-ээр зарласантай холбоотой зорилтот ажлууд биеллээ олж эхэллээ гэж БОАЖЯ-аас мэдээллээ.

Явган хүний зам хааж байрлуулсан ТҮЦ-ийг нүүлгэлээ

ТҮЦ-ийг нийтийн эзэмшлийн зам талбай буюу явган хүний зам дээр байрлуулснаас гадна автомашины үзэгдэх орчныг хязгаарлажээ. Мөн замын эсрэг талаас цахилгаан татсан нь аюултай нөхцөл байдал үүсэх эрсдэлийг бүрдүүлж байгаа юм.

Цалингийн доод хэмжээг 550 мянган төгрөг болгоно

лсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 3273 төгрөг 81 мөнгө, сард 550 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхээр Үндэсний хорооноос тогтоов. Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байсныг 31 хувь буюу 130 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байгаа юм.

Хотын дарга “IHC Esports” багийнхантай уулзав

Хотын дарга цахим спортын түүхэнд том амжилт үзүүлсэн “IHC Esports” багийнханд Ази-Номхон далайн бүсээ тэргүүлэн, дэлхийн аваргын тэмцээнд оролцох гэж буйд баяр хүргэж, их амжилтыг хүслээ.