С.Амарсайханы атгасан “ТАМГА ХӨЗӨР”

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа нэг л зүйлийг ам гарч байлаа. Тэр нь шударга ёс мөн бүсчилсэн хөгжлийн загвар. Яг үнэндээ өнгөрсөн 30 жилийн хугацаанд ОХУ, БНХАУ-ын хооронд тэг гацсан төдийгүй далайд гарцгүй ганц орон нь Монгол. Хэзээнээс хоёр хөрштэйгөө сайн харилцаатай тэр хэрээрээ эдийн засгийн үзүүлэлт нь сайжирч асан ч нэг л асуудал бидний хөгжлийг хойш татаж, бас чангааж байсан нь жалга довны үзэл. Үүнийг жалганы улс төр гэж нэрийддэг. Хүссэн ч эс хүссэн ч үүнийг өөрчлөхгүйгээр, өөрөөр бодлого зангидахгүйгээр хэтийн зорилгоо тодорхойлох нь Монгол Улсын хөгжилд хэтэрхий хол явсан нь саяхан. Гэдэг нь Байнгын ажиллагаатай парламетын тогтолцоонд шилжсэн 1992 оноос хойш 30 жилийн хугацаанд анх удаагаа сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульдаа шигтгэж, тэр дагуу санал хураасан нь нэн шинэхэн тогтолцооны эхлэх болох 126 гишүүн бүхий УИХ-ыг эмхлэв. 

Хамгийн сонирхолтой нь, энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр “Ард түмний ялалт” уриатай оролцсон Ардын Намынхан олуулаа биш олонхи болсон ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шударга ёсны тэмцлийн ТУГ нь Хамтарсан Засгийн газар байгуулах чиглэл рүү хөтөлснийг Монголын парламентын 126 гишүүн яг цаг үед хэлэлцэж эхэллээ. Эндээс хамгийн анхаарал татаж, хүн бүрийн сонирхлыг хөтөлж буй нь гурван Шадар сайд бүхий Засгийн газрын бүрэлдэхүүн. Эдгээрээс 2021 оноос Шадар сайдаар ажиллаж буй өдгөө улиран томилогдохоор яригдаж эхэлсэн С.Амарсайханы суудал хамгийн анхаарал татах нь. 

Учир нь, Онцгой байдал, Стандарт хэмжил зүй тэргүүтэй асуудлыг эрхэлж байсан түүнийг энэ удаад Бүсчилсэн хөгжил хариуцсан Монгол Улсын Шадар сайдаар томилохоор болж байх шиг. Үүнд нь: 

  • -Бүсчилсэн хөгжлийн нэгдсэн бодлого төлөвлөлт
  • -Чөлөөт бүс, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн бодлого
  • -Стандарт, хэмжил зүйн асуудал
  • -Тохирлын үнэлгээний Итгэмжлэлийн асуудал,
  • -Гамшигаас хамгаалах асуудал
  • -Хойшлуулашгүй сэргээн босгохтой холбоотой шуурхай тэргүүтэй асуудал багтаж байна.

Өөрөөр хэлбэл, хоёр жилийн өмнөөс ялангуяа сүүлийн нэг он дамнан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн амнаас бараг “улиг” болтлоо яригдсан Бүсчилсэн хөгжлийн тухай асуудлыг том зургаараа Шадар сайд С.Амарсайхан хариуцахаар болж байна. Эрхэлсэн ажил үүргийнхээ хүрээнд өнгөрснөөс өнөөдрийг хүртэл хугацаанд шат, шатандаа хариуцлагатай байхыг сануулж, шаардлагатай тохиолдолд өөрийн эрх мэдлийн хүрээнд зохион байгуулалт хийж ирсэн тэрбээр Ерөнхий сайдын ТУГ болсон Бүсчилсэн хөгжлийг хариуцахаар болж буй нь нэг талаараа түүнд өгсөн итгэл, нөгөө талаар “ТАМГА ХӨЗӨР” атгаснаас өөрцгүй. Үндсэндээ 126 гишүүнтэй анхны хууль тогтоох дээд байгууллагаас “виз”-ээ авах гүйцэтгэх засаглалд сахилга, хариуцлага, стандарт мөрдүүлж, хамгийн гол нь Монгол Улс бүсчилсэн байдлаар бүхэлдээ хөгжих гол “хөзөр”-ийг С.Амарсайхан Шадар сайдын хувиар хариуцахаар болж байгаа нь маргаангүй анхаарал татах асуудал байх нь. Хэрхэхийг цаг хугацаа л харуулна!

Г.Эрхэс