Д.Амарбаясгалан: Улс төрийн намын шинэчлэл, хөгжил, төлөвшилд хариуцлагатай хандах ёстой
Шинэ сэргэлтийн бодлогын үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн төслүүдийг төлөвлөх, хэрэгжүүлэх бүх үе шатанд шинжлэх ухааны байгууллага, мэргэжлийн эрдэмтдийн санал, зөвлөмжид үндэслэх, судалгаа шинжилгээний үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Шинжлэх ухаан, технологийн зөвлөл” хуралдав.
Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх мэргэжлийн байгууллагуудын хамтарсан эргүүл хяналтын арга хэмжээ эхэллээ. Тус арга хэмжээг хэрэгжүүлэх мэргэжлийн байгууллагуудын бүрэлдэхүүнд Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням өнөөдөр цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан үүрэг өгөв.
Нийслэлийн Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн ногоон бүсийн таван чиглэлд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, аялал зугаалгаар зорчиж буй иргэдийн аюулгүй байдлыг хангаж, хяналтыг хэрэгжүүлэх юм.
Казах түмний Хаврын баяр-Наурызыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хүмүүсийг төрийн дээд одон, медалиар шагналаа.
Нийслэлийн хэмжээнд барилга угсралтын ажил эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор нийслэлд барилга барьж буй болон өргөх техник ашиглагч байгууллагуудын хэмжээнд хяналт тавьж ажиллалаа. Он гарснаас хойш хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс гурван иргэний амь нас хохирсон.
Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээвэрт өдөр тутамд 124 чиглэлд 1432 автобус үйлчилгээнд гарч байж иргэдэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлнэ гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Шар усны үерээс сэргийлэх хүрээнд Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн тодорхой байршилд халиа тошинг голдиролд оруулах, далан шуудуу татах зэрэг ажил хийсэн байна.
“И-Монгол” академийн баг 2022 оны гуравдугаар сарын 14-18-ны өдрүүдэд Дорнод аймагт ажиллаж, Цахим жишиг аймаг загварыг танилцуулахын зэрэгцээ тус аймгийн нутгийн захиргааны 15 байгууллагын 73 үйлчилгээг цахимжуулж, “e-Mongolia”-д нэгтгэлээ.
"Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу гэр хорооллын айл, өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт улсаас хөнгөлөлт үзүүлдэг.