Замын цагдаагийн гүүрийн 295 метр явган хүний замыг наадмаас өмнө нээхээр болжээ

Ингэснээр тус гүүрээр явган болон тэргэнцэртэй иргэд зорчих боломжтой 295 метр урт явган замыг налуу байдлаар шийдэж байгаа аж.

Aмьдарч байгаа орчноо дүгнэсэн хүүхдүүдийн үнэлгээ

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Онол арга” ТББ хамтран зохион байгуулсан “Хүүхдэд ээлтэй орчин”-г хүүхдүүдээр үнэлүүлсэн дүнг танилцууллаа.

С.Амарсайхан: Xоёр талаас талбайгаа томсгоё, 200, 300-аар чингэлгийн тоог нэмэгдүүлэхээр ярьж байна

Тээвэр эрхлэгчдийн зүгээс Шадар сайдад хандан өнгөрсөн хугацаанд тээвэрчдийн амьдрал үндсэндээ зогссон гэдгийг учирлаад, цаашид ч урд хөрш хилээ бүрэн нээх эсэх нь тодорхойгүй байгаа учраас жолооч нарыг мэргэжлийнх нь дагуу ажлын байраар хангах боломж байгаа эсэхийг асууж байв.

Сургуулийн автобусыг хоёр чиглэлд нэмлээ

2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс Сонгинохайрхан дүүргийн 3, 24, 26, 36, 41 дүгээр хорооны алслагдсан суурьшлын цэгүүдээс сурагчдыг 65, 124, 152 дугаар сургуулиудад хүргэх зорилгоор сургуулийн автобусны С:38, С:39 чиглэлийг нэмлээ.

Эмгүй, эмнэлэггүй Монголын дүр төрх

Томуу, томуу төст, менингококкын халдвар маш эрчимтэй тархаж, ханиалгаж, халуурсан үрсээ тэврэн эмнэлгийг зорих эцэг, эхчүүдийн цуваа өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Эмнэлгүүдийн хүлээн авах ачааллаа дийлэхээ больж, хүндэрсэн хүүхдүүдийг яаралтай эмчилж байгаа хэдий ч орны хүрээлцээгүйгээс газар гудас дэвсэн хэвтүүлсэн дүр зураг бодит үнэнийг гэрчилнэ. Сонгууль дөхөхөөр эмнэлэг барих тухай мөрийн хөтөлбөрийг улс төрийн нам, эвслүүд ТУГАА болгодог. Бодит байдал дээр хэрэгждэггүй хуурамч амлалт... Нялх үрс нь өвдөхөөр эмнэлэгт хэдэн цаг дугаарлаж үзүүлдэг. Хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж сугалаанд хамруулдаг улс дэлхийд ховор. Ялгаварлах системээр алаг үрсийг эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг тушна.

Хангал голын бохирдлын шалтгааныг тогтоожээ

Тухайн цэгүүдээс УЦУОШ-ний албаны байгаль орчны лабораториос сорьцыг авч, бохирдлын эх үүсвэрт дүн шинжилгээ хийлгэж, албан ёсны дүгнэлт гаргуулахаар ажиллаж эхэллээ.

Үүл баатрын уриалга

Э.Бат-Үүл: Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд нэгдээрэй гэж залуучууддаа уриалж байна. Хэрэв би чөлөөтэй байсан бол Украин явах байлаа.

Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр “Нүүдэл” хэмээх үзэсгэлэнг гаргана

Араб, Сахарын хагас нүүдэлчид болон Төв Азийн Монголчуудын нүүдлийн аж амьдрал, нийгэм ахуй, уламжлал шинэчлэлтийг илтгэх “On the Move” буюу “Нүүдэл” үзэсгэлэнг гаргаж, дэлхий дахинаа сурталчлах гэж байна.

Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээ эхэллээ

Нийслэлийн Хот тохижилтын газар нийслэлийн төвийн зургаан дүүргийн төв магистрал болох 181.3 км авто замын цэвэрлэгээг хариуцдаг.

Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хоёр жилийн хугацаанд завсардаад байсан тус тэмцээнийг 2004 оноос эхлэн зохион байгуулж байгаа юм.