С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррестэй уулзлаа
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр энэ сарын 28-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррестэй уулзаж, Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Засгийн газраас НҮБ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг чухалчлан дурдаад, НҮБ-ын зүгээс Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.
Мөн тэрбээр Ерөнхий сайд Ч.Хүрэлсүхийн мэндийг уламжилж, манай улсын цэрэг, цагдаагийн албан хаагч НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд байгааг дурдан, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэрэгжүүлж буй НҮБ-ын шинэчлэлийн хөтөлбөрийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес Зүүн хойд Азийн бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг хангахад Монгол Улсын гаргаж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлдэг хэмээв