С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Хоёр ч парламент дамжин УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй холбогдох асуудлыг дэнсэлж, тухай бүрдээ “шаардлагагүй” гэсэн шийдвэрийг гаргахад оролцож ирсэн Н.Энхболд энэ удаад хэрхэх бол?
"Мета"-гийн салбар хариуцсан захиралд хаягласан түүний байр суурийг хувь улстөрчийн гэхээсээ Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдынх гэдэг талаас нь харвал зөв.
“Адмон” компани гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс болж нийслэлийн Ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль, 15, 53, 61, 73, 154 дүгээр сургуулийн бага ангийнхан өнөөг хүртэл сурах бичиггүй хохирч байна. Л.Энх-Амгалан сайд аа, “Адмон” компани гэрээний үүргээ биелүүлэхгүй сурагчдыг хохироож байгааг хараагүй, сонсоогүй мэт царайлсаар байх уу?
Эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд хоёрдугаарт эрэмбэтэй урд хөршийнхөө дэмжлэгтэйгээр боомтын хүчин чадлаа нэмэгдүүлж, эрчим хүчний эх үүсвэрээ найдвартай болгох нь өнөөдрийн Монголд, энэ Засгийн газрын анхаарал хандуулж, хүч хаях асуудал гэдэг нь ойлгомжтой.
Эрдэнэбүрэн, Багануурын цахилгаан станцын төслөөс гадна урагшаа чиглэсэн гурван ч шинэ гарцтай болсныг Ван И-гийн "ам"-аар хэлүүлэх нь эл айлчлал тойрсон таамгаас хамгийн өндөр магадлалтай нь. Үндсэндээ Л.Оюун-Эрдэнэд буцах зам үлдсэнгүй. Эхлүүлснээ үргэлжлүүлж, бүр дуусгах, эцсийн үр дүн нь үзэх гэсэн сонголт, цаг хугацааны тоолуурын өмнө тэр зогсож байна.
Японы Гадаад хэргийн сайдын айлчлал, АНУ-аас манайд суух Элчин сайдад нэр дэвшигчийн хэрэгжүүлэх ажлын тайланд дурдсан агуулга, Сингапурт харилцан тохиролцсон Ерөнхий сайдын албан ёсны хэлэлцээ хоёр хөршийн анхаарлыг Монгол руу чиглүүлэхээс аргагүйд хүргэв.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын ээлжит айлчлал гэнэтийн, гайхаж бэргэх шалтгаан биш. Эсрэгээрээ зургаан сарын өмнө хоёр улсын Ерөнхий сайд нар өөр хоорондоо тохиролцсон хэлэлцээрийг албажуулах нь Ван И сайдын гол зорилго байх нь дамжиггүй. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын айлчлалын араас урд хөршийн тэргүүн дипломатч Монголыг зүгээр ч нэг онцолж зорихгүй.
Ээдрээтэй, эгзэгтэй, эмзэг, эсэргүүцэлтэй, гадаад, дотоодын нөлөөлөлтэй Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станцын төслийг Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хувиар барьж авч, бас зүтгүүлж эхэлсэн нь яах аргагүй түүхэн үйл явдал болж үлдэнэ.
р нь бол төр оролцож байгаа бүх бизнес үргэлж тогтворгүй байдаг. Улс төрийн нөхцөл байдал яаж өөрчлөгдөх, ямар нам засгийн эрхэнд гарахаас шалтгаалж шийдвэр нь үргэлж гуйвж дайвдаг.
Эмхэтгэлийг хэвлэдэг хэвлэх машины ашиглалтын хугацаа дуусаж, цаашид ашиглах боломжгүй болсонтой холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас холбогдох хууль, журмын дагуу хар, цагаан дижитал машин худалдан авсан. Энэ нь мэдээлэлд дурдсан шиг “принтер” биш, хэвлэх, хувилах, скайнердах олон үйлдэлтэй хэвлэлийн машин юм.