С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Системийн авлигын эсрэг Засгийн газрын хийж байгаа тэмцэл машинаар хүнд араандаа залгаж, усаа халаан уухилсаар уулынхаа оройд ойртож л байна. Оргил руу дөхөх тусам бартаа саад нь нэмэгдэж, хад чулуу ихсэх нь тодорхой. Авлигачид ялбал машин “онхолдоно”. Авлигын эсрэг тэмцэл дахиад л тэгээс эхэлнэ.
Ямартай ч, АТГ-аас зарласан 17 хүний нэрсийн жагсаалтаар эхэлж, Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын гэм буруутай эсэхийг шүүхээр дэнсэлж байгаа энэ цаг үед Ц.Элбэгдорж тэргүүтэй улс төрийн өндөр алба хашиж байсан эрхмүүд УИХ-аас зохион байгуулах Нээлттэй сонсголд гэрчээр “уригдлаа”. Үнэхээр гэм буруугүй, хэрэгт холбогдолгүй бол зангиагаа зүүгээд гутлаа тослоод очих нь үнэн.
“Эрдэнэт”-ийг авчирсан нь Д.Эрдэнэбилэгийн гавьяа ч энэ бүхний ард “Хөтөл”, “Дарханы төмөрлөг” тэргүүтэй үйлдвэрийг үнэгүйдүүлж хувьд шилжүүлэх замаар ашиг олоод зогсохгүй эцэстээ “Эрдэнэт”-ийн 49 хувийг 400 сая ам.доллароор худалдан авахад хүртэл ашигласан схемийн ард Монголын улс төрд нөлөөтэй явж ирсэн этгээдүүд хамааралтай байгаа нь Д.Эрдэнэбилэг нарт хамаарах хэргийн шүүх хурал удааширч, гацаанд орох гол шалтгаан гэсэн хардлагыг төрүүлэх бодит шалтгаан. “Хөтөл”, “Дарханы төмөрлөг”-ийг Д.Эрдэнэбилэгийн охин компаниудад шилжүүлэхэд голлох оролцоотой явж, гарын үсэг зурсан Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар гэхэд үүрэгт ажлаасаа буусан даруйдаа Үндсэн хуулийн цэцийн гишүүн болж дэвшсэн нь бас нэгэн факт мөн үү? гэвэл мөн.
Н.Энхбаяр 2003 онд ямар байлаа, “Хаан” шахуу өргөмжлөгдөхийн хэрээр хүндлэгдэж, хүлээн зөвшөөрөгдсөн түүний шийдвэрээс зөрөх нь битгий үгийг нь сөрөх нэгэн байхгүй байсан цагт Д.Эрдэнэбилэг тэргүүтэй улс төр, бизнес дамнасан хэсгийнхэн дунд хуруу гаргаж явлаа шүү дээ. Баабарын хэлснээр Монголын их улс төр дэх МАНАН-гийн суурийг ийн тавилцсан ч байж мэднэ.
Яг үнэндээ арван хуруундаа багтаж ядсан алтан бөгжтэй хууль сахиулагчаас жирийн нэгэн шударга ёс шаардах нь итгэл иргэдийн ой тоонд буухгүй. Зайсангийн амнаас Санзайн зуслан хүртэл “Жи класс” хөлөглөж, тансаг хаусанд амьдардаг албан хаагчаас Төрийн үйлчилгээ авахаас илүүтэй төсвөөс авдаг цалин хангамжаараа ингэж хөлжсөн эсэх нь эргэлзээ төрүүлэх шалтгаан.
Хэсэг хугацаанд албан ёсны даргагүй явсан “УБТЗ”-ыг нэгдүгээр орлогч буюу орос мэргэжилтэн И.В. Милостных хэрэгжүүлж байх үедээ гаргасан тушаал хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавих учиртай ч хүлээн зөвшөөрч өөртөө урамшуулал олгоод зогсохгүй, нийгэмлэгээс их хэмжээний мөнгө гаргуулсан нь Д.Минжмааг шүүхэд дуудах шалтгаан болсон бололтой.
Ямар сайндаа л Должин эмээгээс уйдсан нэгэн улстөрч “Пүүжээгийн эх орон” хэмээн нийтлэл тэрлэж “Ядуугийн зовлонгоос ангижирч чадахгүй бол ялаад ч нэмэр алга, амьдрах ч утга алга” хэмээн уулга алдан, халаглаж явлаа.
Өнөөдөртөө тэр хүний, өөрийнгүй тэмцэж байгаа нь үнэн ч ээлжит тэмцлийн чиглэлийг хот руу залуурдсан нь “Ардын Нам” гэсэн авлигын аварга том царс модны өмнө хүссэн ч, эс хүссэн ч тулж ирлээ. Хэрхэхийг ёстой л цаг хугацаа харуулна.
Ерөөсөө л өмнөх дарга нараасаа давсан поп мэдэгд хийх хамгийн том тайз нь ШӨХТГ өөрөө болсон түүхтэй. Гагцхүү тамга, тэмдгээ хүлээж аваад удаагүй байгаа Н.Мандуул энэ буруу жишгийг үргэлжлүүлэх үү? эс бөгөөс байгууллагадаа засаглалын реформ хийх замаар ардаа ямар нэгэн айдас, дарамт, шахалтгүйгээр чөлөөт зах зээлийнхээ зарчмаар өрсөлдөх боломжийг хувийн хэвшлийнхэнд олгох уу? гэдэг нь түүнд хаяглах эхний АСУУЛТ.
Ачир дээрээ хувийн хэвшлээ дэмжинэ гэчихээд ар хударгаар нь Төр өөрөө ресторан, амралт, сувиллын газар ашиглаж, хувцас оёж болохгүй. Газар тариалан эрхэлж, талх барих нь утгагүй. Том бодлогоо зангидаж, түүгээр нь хувийн хэвшил нь урагшилж, хөгжих учиртай.