С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Хэрэгт холбогдогчийг илрүүлсэн нь, шүүхээр шийдвэрлэсэн нь, шинээр нөхцөл байдал илэрсэн нь, Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн зэргээр хуанлийн хуудаст үлдсэн он дарааллаар хөөвөл “С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй” гэсэн Ц.Элбэгдоржийн захиас бодитой байж мэдэх магадлал нь өндөр юм.
Иргэн бүрд газар өмчлүүлэх хуулийг УИХ-аас батлахтай зэрэгцэн Төв цэнгэлдэхийн өмчлөлд гэнэтийн өөрчлөлт оруулсан нь ч бас нэгэн сэжүүр. Тийм бол тухайн үеийн хотын захиргаа, НИТХ-аас ямар нэгэн албан бичиг, мэдэгдлийг “Төв цэнгэлдэх хүрээлэн” компанийн ТУЗ-д яагаад хүргүүлээгүй вэ? гэдэг нь АСУУЛТЫН ТЭМДЭГ!
Өнөөдөртөө эрх мэдлийн хуваарилалт Л.Оюун-Эрдэнэ, Б.Энхбаяр, Х.Нямбаатар нарт хадгалагдаж байгаа ч тэдний эсрэг талд үе үеийн хотын дарга, Байгаль орчны сайдаар ажиллаж асан улстөрчид, хэтэвчээрээ нэгдсэн барилгын эзэд, бүр цаашлаад 30 жилийн хугацаанд бүрдэж, бүтээсэн бүхэл бүтэн системийн авлига, тэндээс хүртэж ирсэн МАН-ын “ах нар” нь зогсож байна.
Гадаадын хөрөнгө оруулалт, оруулагчдын эрх ашгийг тусгайлан хамгаалж, холбогдох хууль, эрх зүйн орчноор хангах нь эцсийн дүндээ Монголд, Монголын ирээдүйд хэрэгтэй. Тэрэнд нь Төрийн оролцоо, хуулийн хамгаалалт чухал. Нэг гараараа хөрөнгө оруулагчдыг дэмжинэ гэчихээд нөгөө гараараа дээрэмдэж, тоноод, хөөж гаргаад байвал Монгол руу хэн ч зүглэхгүй. “Эрх зүйн хувьд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаална” гэсэн Ерөнхий сайдын байр суурь, улс төрийн манлайлал элсэнд асгасан ус шиг замхарна.
Хөгжлийн банк, нүүрсний хулгай тойрсон асуудлаас ялгаатай нь тэд М.Энхболдоос эхлээд Ц.Баятбаяр, Т.Билэгт, Г.Мөнхбаяр, Э.Бат-Үүл, С.Батболд, С.Амарсайхан, Ж.Батбаясгалан, Д.Сумъяабазар тэргүүтэй нийслэл Улаанбаатарын 23 жилд хамаарах газар олголт, нийтийн тээвэрт хамаарах асуудлыг “Нээлттэй сонсгол”-оор дамжуулж дэнслэх нь. Э.Бат-Үүлийг эс тооцвол бүхэлдээ МАН-ын угшилтай үе үеийн хотын мэйрүүд, тэдгээрийн багт ажиллаж байсан албан тушаалтнууд гэрчээр оролцож, тайлбараа өгөх нь маргаангүй том асуудал уу? гэвэл тийм.
Санаж байгаа бол урд хөршийн нийслэлд Бээжин хотноо 2022 оны хоёрдугаар сард хөшгөө нээсэн өвлийн олимпын нээлтэд оролцсон Монголын Ерөнхий сайд Хятадын талын дээд түвшний албан тушаалтнуудтай уулзах үеэрээ хил дамнасан нүүрсний хулгай байгаа талаарх албан мэдээллийг авсан байдаг. Тэрбээр эх орондоо ирсэн даруйдаа Ажлын хэсэг байгуулж, дөрөвдүгээр сард нь хэвлэлийн хурал хийж өөрөө шүгэл үлээж байлаа.
Дундаас нь дуусгах, дутуу орхих, бүр эсвэл улс төрийн тохироотой дуусгавал нүүрсчид ялж буйтай агаар нэг. Тэр тохиолдолд Л.Оюун-Эрдэнэ огцрох өргөдлөө өөрөө бичсэнээс өөрцгүй хайчин галд хүссэн ч эс хүссэн орж таарна. Цаашид ямар ч гоё сайхан санал, хуулийн хариуцлага сануулаад нийгэм нь, ард түмэн хүлээж авахгүй. Тийм болохоор л түүний, тэргүүлсэн Засгийн газрынх нь ялах, ялагдлын Эргэлтийн цэг нь бодит утгаараа “Нүүрсний сонсгол” болчихоод байгаа юм. Юу үнэн энэ л үнэн!
Нүүрсний сонсголын хоёрдугаар үе шатанд хэн гэдэг албан тушаалтныг гэрчээр дуудах нь маргаангүй оргил цаг байх нь. Одоогоор ил болсон нь гэвэл Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга, тагнуулын дарга, Ерөнхий прокурор, гишүүд зэргээр эрх мэдлийнхээ эрэмбээр ч, мэдээлэлд хамгийн ойр байдлаараа ч улс төрд нөлөөтэй явсан хүмүүс багтаж байна. Үүний дэргэд орон нутгийн өмчит Тавантолгойд гаарч, гаршсан асуудал нь чихрийн цаас төдий зөвхөн мөсөн уулын орой нь л гэсэн үг.
Товчоор өгүүлэхэд Монгол Улсын хууль, Үндсэн хуулийн дархлаа Өмнөговь аймагт л үйлчилдэггүйгээр барахгүй “Тусгаар Улс” болтлоо дур мэдэн шийдвэр гаргаж ирсэн нь “Тавантолгой ХК”, түүнийг тойрсон шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн тайлбараас гэрэл цохив.
“Т.Бадамжунай жаргал, зовлонгийн менежер” гэдэгтэй агаар нэг Д.Дорлигжав АН-ыг мандах үед нь гарч ирдэг, зовоход нь далд байдалд ордгоороо Бадамжунайгийн “сэрэг дүр” юм.