С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ерөнхийлөгчөөс ирүүлсэн уг албан бичигт, УИХ-аас гуравдугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг дагалдах хуулиудын хамт 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчилон ирүүлсэнтэй танилцлаа. Авлигаас ангижрах, төрийн албаны хүнд суртлыг халах, баялгаа тэгш, хүртээмжтэй ашиглах, гадаадын хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай шударга нөхцөлөөр хамтран ажиллах, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, дундаж давхарга, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалах, хөдөлмөр эрхлэх таатай орчин бүрдүүлэх зэрэг асуудал нь улс орны эдийн засгийн хөгжилд нэн чухал нөлөөтэй тул төрийн аливаа бодлогод бүрэн тусгалаа олж, өөр хоорондоо уялдан, үр дүнтэй хэрэгжвэл зохино. Монгол Улсын Үндсэн хуульд “хуулиар ногдуулсан албан татварыг төлөх нь иргэн бүрийн ёсчилон биелүүлэх үндсэн үүрэг” гэж заасан тул татварын багц хуулийн шинэчлэлийг нийт иргэн, аж ахуйн нэгжид хамаатай, тэдгээрийн хууль ёсны ашиг сонирхлыг зүй ёсоор хөндөх нийгмийн томоохон өөрчлөлт гэж үзэж байгаагаа дурдсан байлаа.
Энэ сарын 30-нд тус жагсаалыг хийж эхлэх бөгөөд нэг сарын турш үргэлжлэх гэнэ. АН-ын дарга С.Эрдэнэ “Монголын ард түмнийг өмгөөлж, хамгаалах улсын төрийн хүчин Ардчилсан намаас өөр байхгүй. Ард түмнийхээ эрх ашгийг ярьж, нийгэмд үүсээд буй хямралыг зогсоохоос гадна эрх баригчдад хариуцлага тооцно.Тиймээс манай нам үүргээ биелүүлж, улс төрийн тэмцлийн акц руу шилжиж байна” гэв.
Тус ажлын хэсгийн ахлагчаар Ж.Бат-Эрдэнийг сонголоо. Үүнтэй холбогдуулан гишүүн Д.Тэрбишдагва "Хүнсний хангамжийн асуудалд анхааралтай хандах ёстой. Ажлын хэсгийн ахлагч зөв хүнээ оруулах хэрэгтэй. Ажлын хэсэг байгуулаад, гишүүд хуралдаандаа ирэхгүй асуудал үүсгэдэг" гэдгийг анхаарууллаа.
“Ээлтэй ертөнц” ТББ-ын харьяа “Энэрэл” хүүхэд хөгжлийн төв тархины саажилт, булчингийн чангарал болон оюуны бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих өдөр тутмын сургалт, сэргээн засах эмчилгээг явуулдаг. Дэргэдээ “Ханни” зөөлөн тоглоомын үйлдвэрлэл эрхэлж, хүүхдүүдийн асран хамгаалагч буюу голчлон ээжүүдийг ажлын байраар хангажээ.
Монголын рок, поп урлагийн ертөнцөд “Хүннү рок” гэх шинэ урсгалаар уран бүтээл туурвиж, дэлхий дахинаа олон сая сонсогч, фэнтэй болж буй “THE HU” буюу Хүмүүн (Хү) хамтлагийн продюсер, дуучин Б.Дашдондог болон хамтлагийн гишүүдийг Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Элчин сайд, Байнгын төлөөлөгчөөр томилон ажиллуулахаар нэр дэвшүүлж буй албан хаагчид нь дипломат болон төрийн албанд олон жил ажилласан, мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай, гадаад хэлний мэдлэгтэй, төрийн тусгай албанд ажиллах бүрэн боломжтой албан хаагчид болно.
Эмнэлэг, сургууль, онцгой байдлын албаны барилгуудын санхүүжилт царцаж, барилга угсралтын ажил зогссон байсныг 2019 оны төсөвт суулгуулж гүйцэтгэлийн ажил хийгдэж байна. Мөн Алтай хотын иргэдийн ундны цэвэр усны хангамжийн эх үүсвэр болох “Тайшир-Алтай ус хангамж” төсөл, Баянхонгор аймгийн Байдрагийн гүүрээс Говь-Алтай аймгийн Дэлгэр сум хүртэл 127 км хатуу хучилттай автозам тавих төслийг тус тус хэрэгжүүлж, барилга гүйцэтгэлийн ажлыг эхлүүлээд байна гэв.
“Тайшир-Алтай Ус хангамж” төслийн гүйцэтгэгчээр Барилга хот байгуулалтын яам, Австри Улсын “Tiroler Rohre Gmbh” групп, туслан гүйцэтгэгчээр " Сайрам булган" ХХК тус тус ажиллаж байна. Төсөл хэрэгүүлэх хугацаа хоёр жил байх юм.
Монголбанкнаас 170 тэрбум төгрөгийг 2500 орчим иргэнд олгох хүлээлттэй байгаа аж.
Дэд хөтөлбөрүүд дээр цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хамтарна гэдэгт итгэлтэй байгаагаа хотын Захирагчийн зүгээс НҮБ-ын суурин төлөөлөгчид илэрхийллээ.