Д.Гэрэл: Айдаст автах хэрэггүй. Нэр бүхий иргэнийг саатуулан шалгаж байна

БНХАУ-ын 500 иргэнийг саатуулсан тухай мэдээллийг өмнө нь мэдээлсэн. Энэ талаар Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл "Тэдгээр иргэнийг зохион байгуулалтад оруулж, таван зочид буудал ашигласан асуудал гарсан. Урьдчилан хэлэхэд хүний тоо 800 хүрсэн. Дөрвөн хятад, нэг Монгол иргэнийг шалгаж байгаа. 1000 гаруй компьютер, 10 гаруй гар утасны сим ашиглаж байсан. Энэ асуудал бүрэн хяналтад байгаа. Айдаст автах шаардлагагүй.

Наймдугаар сараас хойш бүрэн хяналтад явж ирсэн асуудал. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц төвшинд байсан болохоор тагнуулын байгууллагын хяналтад явж ирсэн. Мөнгө угаахтай холбоотой асуудал. Мөнгө угаах асуудал нь тоглоом бусад хэлбэрээр байж болно. Эцсийн шийдвэрийг хараахан гаргаагүй байна. Одоогоор хураагдсан компьютерийг шалгаж байна. 800 хүнийг шууд хорих боломжгүй. Байршиж байгаа зочид буудалдаа байгаа. Нэр бүхий иргэнийг саатуулан шалгаж байгаа. Наймдугаар сараас хойш 20-30 гэсэн байдлаар жуулчны визээр цувж орж ирсэн байгаа. Жуулчны визээр орж ирээд хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд албадан гаргах эрхтэй. БНХАУ-ын Элчин сайдын яамнаас хамтарч ажиллахаа илэрхийлсэн” гэлээ.