Үерт автаж амиа алджээ

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айлын гүүрээс хойш 300-400 орчим метрт өчигдөр /зургаадугаар 16/ 16:30 цагийн орчимд орсон түр зуурын хүчтэй борооны улмаас үер буусан. Гол үерлэсэн үеэр буюу 19:25 цагт "Сэлбэ голд цогцос байна" гэсэн дуудлага онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн таван алба хаагч, нэг автомашинтай 15 км замыг туулан 19:40 цагт очиж, хаяг тодорхойгүй, иргэн Ц/53 настай, эрэгтэй/-гийн цогцсыг голоос гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.